А.Сүхбат: Хуулийн төслүүдэд гадаад үг хэллэг их орж байна

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат “Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ сүүлийн үед хуулийн төслүүдэд гадаад үг хэллэг их орж байна. Стандартчилал, генетик, зоониз гэх үг багтсан хуулиуд батлагдсан. Гадаад үг хэллэг ямар хор холбогдолтой гэдэг талаар ярьмаар байна. Улсын хил рүү дайрснаас эх хэл рүү дайрах нь илүү их хор хохиролтой талаар ард иргэд ярьцгааж байна. Монгол хэлний 10  үгний гурав нь гадаад болчихлоо.  Эх хэл соёлоо алдах юм бол улс орон мөхнө. Монгол Улсад байдаг ардын уран зохиолчид, эрдэмтэн мэргэдийнхээ саналыг авч байж хуулиа боловсруулах хэрэгтэй байна” хэмээн саналаа хэллээ. 

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button