500 сая төгрөгийн супер азтанд батламж гардуулна

Өнгөрөгч аравдугаар сарын 22-ны өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 500 сая төгрөгийн супер азтан тодорсон. Мөн сугалагаар 20 сая төгрөгийн нэг, дөрвөн сая төгрөгийн дөрвөн азтан тодорсон билээ.
Тэгвэл эдгээр азтануудад батламж гардуулах арга хэмжээ маргааш 12:00 цагт Сангийн яамны байранд болох юм байна. Уг арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал болон 500 сая, 20 сая, дөрвөн сая төгрөгийн азтан болсон иргэдийн төлөөлөл оролцох гэнэ.
Б.Орхон