Шинэ жилээр дөрөв хоног амарна

Шинэ он гарахад найм хоног үлдлээ. Харин энэхүү тэмдэглэлт баяраар иргэд нийтдээ дөрөв хоног амрах нь
Учир нь арванхоёрдугаар сарын 29-ний баасан гарагт бүх нийтээр амардаг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29 болон нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээр амрахыг хуульчилсан байдаг. Харин тэдгээр өдрүүдийн хоорондох арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүд амралтын бямба, ням гарагуудад таарч байгаа юм.
4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
Г.Зул