Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна гэв

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас “Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой үр дүн бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Энэ үеэр гишүүдийн зүгээс орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар албаныхнаас тодрууллаа.
Гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “ Монголбанкны хувьд орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сар бүр 25 ипотекийн зээлийн эх үүсвэр болгон гаргаж байгаа. Засгийн газар 2017 оноос эхлээд 25 тэрбум төгрөгийг гаргаж байгаа. Энэ эх үүсвэр хангалттай биш гэдгийг ойлгож байгаа. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай ярилцаж байна. Энэ асуудалд Ерөнхий сайд их анхаарал тавин ажиллаж, нэмэлт эх үүсвэр хайж байгаа учир ахиц өөрчлөлт гарах байх” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн