Энэ оны улстөрийн онцлох үйл явлууд

УИХ-ын 2016 оны сонгууль АН-ынхны хувьд хүнд цохилт болсон. Иймээс тэд намын даргадаа хариуцлага тооцож, намын шинэ даргаа сонгох ажлыг эхлүүлсэн. АН бол фракц бүлэглэлийн эрх ашгийн дор нэгдсэн нам. Иймээс намын даргад таван хүн нэр дэвшлээ.Улмаар энэ оны эхээр Ардчилсан намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар Монгол Улсыг нар зөв тойрсон юм. АН-ын “Багцалсан таван сум” намын даргын сонгуулийн сурталчилгаагаа 21 аймаг, дүүргүүдэд дуулиан шуугиантайгаар хийж, дуусгасан. Улмаар санал хураалтаар С.Эрдэнийг намын даргаараа сонгосон юм. С.Эрдэнийн хувьд өөрийгөө сүүлийн 26 жилийн улс төрийн амьд гэрч хэмээж байсан удаатай. Энэ удаад АН-ын их ялагдлын дараах “шинэчлэл”-ийг толгойлох “гэрч” болсон нь энэ юм.
Ерөнхийлөгчийн сонгууль-2017
Энэ оны улстөрийн түүхэн үйл явдал бол яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль байсан юм. Парламент суудалтай гурван намын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас Халтмаагийн Баттулга , МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн юм.
Улмаар зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль улсын хэмжээнд болж, сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул Монгол Улс анх удаа дахин санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэсэн билээ.
Ийнхүү хоёр дахь санал хураалтад хамгийн олон санал авсан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар дахин санал хураалтад оролцох эрхээ авч, өрсөлдсөн юм. Хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 7-нд орон даяар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын эцсийн дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан.
2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад нийт 1 сая 207 мянга 787 сонгогч саналаа өгсөнөөс, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497 мянга 67 санал буюу 41.16 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611.226 санал буюу 50.61 хувийн санал авсан юм.
Түүний танхимд дараах гишүүд багтлаа.
1. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд – Өлзийсайханы Энхтүвшин
2. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Гомбожавын Занданшатар
3. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Намсрайн Цэрэнбат
4. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд – Нямаагийн Энхболд
5. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд – Дамдины Цогтбаатар
6. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын – Чимэдийн Хүрэлбаатар
7. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Содномын Чинзориг
8. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд – Цэндийн Нямдорж
9. Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд – Хавдисламын Баделхан
10. Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Цэдэнбалын Цогзолмаа
11. Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд – Жадамбын Бат-Эрдэнэ
12. Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Долгорсүрэнгийн Сумъяабазар
13. Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Батжаргалын Батзориг
14. Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд – Цэрэнпилийн Даваасүрэн
15. Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд – Даваажанцангийн Сарангэрэл
МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонголоо
Б.Хурцын томилгоог тойрсон үйл явлууд
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилохтой холбоотой асуудлууд улстөрийн хүрээнд шуугиан тарьж байна. Түүний томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан 20 гаруй гишүүдийн гарын үсгийг цуглуулж “Нээлттэй сонсгол” зохион байгуулах гэсэн боловч хуулийн шаардлага хангасангүй. Иймээс Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Б.Хурцыг хүний эрхийн зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр оролцогчид буруутгаж байв. Тухайлбал, Д.Энхбат болон С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүл оролцож, хэрхэн хохирсон тухайгаа ярьсан юм.
Гэвч энэхүү үйл явцтай зэрэгцэн Б.Хурцын томилгоог парламент хэлэлцэн, олонхийн саналаар БНСУ-д суух элчин сайдаар томилсон юм. Үйл явц үүгээр намжсангүй Ерөнхийлөгч Б.Хурцын томилгоотой холбоотой нийгэм дэх анхаарал татсан асуудлууд олон байгааг үндэс болгож харзнах хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Ийнхүү ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоотой асуудал он дамжин яригдахаар болоод байна.
Оллоо.мн