Утаанд бүү мөнгө зар

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.
Гэвч бид ажиллахаас өөр сонголтгүй. Бидний ажиллаж, амьдрах орчин энэ. Төр өнгөрсөн хугацаанд энэ орчныг бүрдүүлэхээр 240 тэрбум зарцуулжээ.
Тэгвэл одоо утааны эсрэг юу ч битгий хий гэж шийдвэр гаргагчдад зөвлөмөөр байна. Халаагуур тень, утаагүй зуух, уушиг хамгаалах маск, гэрийн дулаалга алинд ч битгий мөнгө үр. Бүх хөрөнгөө буцаан тат. Тэр хөрөнгөө орон сууц барихад зориул. Тансаг нь биш зүгээр л орон сууц. Гэр хорооллын орон сууцжуулах ажилд төр бүх анхаарлаа хандуул. Өөр юунд ч бүү мөнгө зар.. Бүгд үр дүнгүй гэдгийг бид хангалттай харлаа шүү дээ.
Оллоо.мн