Олны анхаарал татсан хэргүүд хэрхэн шийдэгдэж байна вэ

АТГ-аас өнөөдөр олны анхаарал татсан хэргүүдийн шалгалтын явцын талаар АТГ-аас дараах мэдээллийг өглөө.Тухайлбал, “Буянт-Ухаа” хорооллын орон сууцнаас албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн завшсан 12 удаагийн үйлдэлтэй хэргийг АТГ шалгаад дууссан байна.

Улмаар А.Гантулга нарын зургаан хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтанд шилжүүлжээ.

Мөн Монголросцветмет  ХХК-ийн ерөнхий захирал До.Ганболдын гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, гэрээнд албна тушаал, авлигын хэрэг байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээр мөрдөн шалгаж байгаа аж. 

 

Түүнчлэн МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нарыг 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна. Тус газрын дарга нар бүлэглэн хүнс, тахиа, гахайны мах, шонхор шувуу, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг бүтээгдэхүүнд экспорт, импортын  зөвшөөрөл олгохдоо төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж, хясан боогдуулах аргаар нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний мөнгийг хахуул болгон авсан нь тогтоогджээ. Прокурорын зөвшөөрлөөр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууцанд хийсэн нэгжлэгээр 500 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө илрүүлж, хураан авсан байна. Сэжигтнүүдийг яллагдагчаар татан, цагдан хорьж буй талаар АТГ-аас мэдээллээ

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button