Чөлөөт бөхийн УАШТ Орхон аймагт болно

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 11-14-нд Орхон аймгийн "Хангарьд" спорт хорооны спорт зааланд болно. Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулсан бөгөөд 15 жилийн дараа дахин шилдгүүдийг аймагт хүлээн авах юм.

ДБНХ-ны шинэ оноос хэрэгжиж эхлэх эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 гэсэн тус бүр 10 жинд аваргуудаа тодруулах юм байна.

 

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button