Ханх-Мондын хилийн боомт ирэх сарын 9-нийг хүртэл ажиллахгүй

Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан Ханх Мондын хилийг энэ сарын 29-өөс ирэх сарын 09-нийг хүртэл хаахаар болжээ. Учир нь ОХУ-ын Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 01-08-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан байна.

Харин Монгол Улс энэ сарын 29-ий өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан тул "Монгол Оросын улсын хилийн дэглэм сахиулах тухай" гэрээний  дагуу хоёр улсын бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож энэ сарын 29-өөс ирэх сарын 9 хүртэл Ханх Мондын хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button