Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл хуралджээ

Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийн энэ сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаа хийсэн байна. Хуралдаанаар “Банкнаас бусад санхүүгийн салбарын тойм” болон хөндлөнгийн судалгааны багийн гүйцэтгэсэн “Дотоодын арилжааны банкуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалах боломж”-ийн талаарх судалгааны тайланг хэлэлцсэн байна.
Тус зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд болон СЗХ-ны дарга нараас бүрддэг бөгөөд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл учирсан тохиолдолд түүнийг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт хийх, тус тусын эрх, үүргийн хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийг тогтооход Зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлсийн талаарх судалгаа, мэдээллийг тогтмол сонсон, солилцож, шаардлагатай тохиолдолд УИХ-д зөвлөмж, дүгнэлт хүргүүлэн, зохих шийдвэрийг гаргуулдаг юм.
П.ГОО
Оллоо.мн