Хүүхдийн мөнгийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд нөхөн олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг ХНХ-ын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button