Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн Засаг даргыг огцруулах үндэслэлгүй гэжээ

Энэ сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг хэлэлцсэн билээ.
 
|Улмаар хурлын төлөөлөгчид "Аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжих" томьёоллоор санал хураалт явуулж 55,5 хувийн саналаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилуулахыг 55,5 хувийн саналаар тус тус дэмжиж, аймгийн ИТХ-ын 21 тоот тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан юм.
 
Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ИТХ-ын "Аймгийн Засаг даргыг огцруулах тухай" 21 тоот тогтоолыг хүлээн авч танилцаад, түүнийг Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа.
 
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хууль тогтоомж зөрчөөгүй, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэж ИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дүгнэснийг нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргээ хуулийн дагуу биелүүлж байгаа гэж үзэн ЗЗНДНТУТХ-ийн 32.3-т заасныг үндэслэн буцаасан байна.

\

П.ГОО
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button