С вирусийн Ледвир эмийг үнэ төлбөргүй олгоно

 Элэгний С вирусийн "Ледвир" эмийг өвчтөн  үнэн төлбөргүй авах боломжтой болжээ. Элэгний С вирусийн эсрэг "Ледвир" эм нь 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нд албан ёсоор Монголын эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүн энэхүү эмийн эмчилгээнд хамрагдаж эмчлүүлсэн байна.

Энэхүү эм нь С вирусийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан бүтээгдэхүүн юм. Уг эм 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй олгогдох аж.

 

П.ГОО

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button