ОБЕГ-ын ажилтнууд иргэний амийг аварлаа

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас-Өлгий сумын чиглэлд зорчиж явсан “Истана” загварын автомашин, “Ланд крузер-80” загварын автомашинтай мөргөлдсөн осол энэ сарын 27-нд болжээ.

Энэ үеэр нэг иргэн хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт  дээрх дуудлага ирснээр 5 алба хаагч, ажиллаж,  иргэн А /73 настай, эрэгтэйг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button