Австралид мэндэлсэн шинэ оны анхны хүүхэд нь Монгол хүү байв

Австралийн хамгийн том хот болох Сиднейд тус улсын  шинэ оны анхны хүүхэд мэндэлсэн  байна. Шинэ оны анхны хүүхэд нь  4150 гр жинтэй Монгол хүү байсан бөгөөд өнөөдөр 01.20 цагт Сидней  хотын “Westmead” эмнэлэгт төржээ.  Энэ тухай өнөөдөр өглөө тус хотын төв телевизээс мэдээлсэн байна. 

Сонирхуулахад, Австралид өнөөдрийн байдлаар 2500 гаруй Монгол иргэн сурч, ажиллаж амьдардаг аж.  

П.МАРАЛ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button