Гадаад паспортын сунгалтыг өнөөдрөөс эхлэн зогсоолоо

Гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн буюу өнөөдрөөс эхлэн зогсоолоо. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.
2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 336 550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237 770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98 780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлээд байна.
Манай улс энгийн гадаад паспортын бэлдэцийг ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс авч, ”Титан Интернейшнл ХХК-иар бичилтийг хийлгэдэг аж.
П.ГОО
Оллоо.мн