Гадаад валютын нөөц гурав дахин өсчээ

Гадаад валютын улсын нөөц 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар гурван тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь  оны эхнээс 2.5, өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн үзүүлэлт юм.

Нөөц нэмэгдэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 20 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн нь нөлөөжээ. Түүнчлэн Монгол Улын Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан. Мөн ОУВС-гийн донор орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь голлон нөлөөлжээ.

Б.Орхон
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button