Баттай бус мэдээллээр олон нийтийг айдаст автуулахгүй байхыг анхааруулав

Уг бичлэгийн талаар тодруулахад БНХАУ-ын “Shun li da shijian” цахим хуудаст “Хятадын Гуанжоу мужид хамаатныдаа ээжийнхээ хамт очсон бяцхан хүү 2017 оны долоодугаар сарын 17ны өдөр усанд живж нас баржээ. Зуны халуунд хүүгийн цогцсыг муудахаас урьдчилан сэргийлж ээж нь хөлдөөгч хайрцагт мөсөөр хучиж, Хөбэй мужид байх гэртээ авчирсан. Энэ асуудлыг Хөбэй мужийн Залуучуудын сонинд анх нийтэлснээр бичлэг болон мэдээлэл нь олон нийтэд хүрсэн байна. Удалгүй энэ үйл явдалтай холбоотой 1 минут 29 секундын бичлэг ч мөн цацагдсан. Хятадын цахим хуудсуудаар ч энэ асуудлыг дэврээж бичлэгийг шэйр хийн олон нийтэд түгээн хүүгийн гэр бүлд тохиолдсон сэтгэлийн хөндүүрийг сэдрээхгүй байхыг уриалжээ. Үүнтэй холбоотойгоор Хөбэй муж болон Хунан мужийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэдийнээ үнэн мөнийг олж тогтоосон байна” гэж мэдээлжээ.