Бөхийн өргөөнд энэ сард болох барилдааны тов гарчээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард МБӨ-нд болох барилдааны хуваарийг гаргажээ. Хуваарийн дагуу энэ сард Бөхийн өргөөнд таван барилдаан болох юм байна. Үүнд:

 

  • Нэгдүгээр сарын 06-ны 14 цагт Монгол улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 13-ны 14 цагт Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 20-ны 12 цагт Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
  • Нэгдүгээр сарын 21-ний 14 цагт Талх Чихэр ХХК-ийн хэвийн боовны баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 28-ны 14 цагт Монгол улсын харцага цолны хүндэтгэлийн Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button