“1000 машины зогсоол”-ыг чөлөөлжээ

Улаанбаатар төмөр замын төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлж дуусчээ. Зөвшөөрөлгүйгээр авто машины худалдаа эрхэлж байсан уг зогсоолын талбайг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газрын алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Автомашины худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж байсан уг газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх бөгөөд энэхүү газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барихаар төлөвлөсөн аж.
Шинэ вокзалын барилгын ажил удахгүй эхлэх учраас уг газрыг ийнхүү албадан чөлөөлжээ.
Б.Орхон