Төрийн ордон садарлагчдын үүр биш

УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийн асуудал намжаагүй байхад УИХ-д “хэлгүй” гишүүдийн жагсаалтыг тэргүүлдэг Д.Мураттай холбоотой асуудал дэгдэв.
Д.Мурат гишүүн Баян-Өлгийн аймгийн Төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйг дотно харьцаанд орохыг шаардаж, зүй бусаар авирлаж, хэл амаараа доромжилсон тухай шившигт мэдээлэл олон нийтэд хүрлээ. Энэ тухай хохирогч гэх эмэгтэй өөрийнх нь ёс бус зурагнуудтай хамт олон нийтийн сүлжээнд цацжээ. УИХ-д байгаа байхгүй мэдэгддэггүй тэрбээр ийнхүү түмний өмнө шившгээ дэлгэж байна. Хохирогч бүсгүйн амыг таглахаар аав ээжид мөнгө хүргүүлсэн ч тусыг олсон Б.Мурат гишүүн энэхүү ёс бус үйлдэлдээ ямар тайлбар хийх нь сонин. Гэхдээ энэ удаад Д.Гантулга гишүүн шиг Төрийн ордонд "бандаашаа мартсан тухай" мэдээлэл хийж, түмний нүдийг орой дээр нь гаргахгүй гэж найдъя.
Түүнчлэн төрд шургалсан, төрийг муухай харагдуулж, Төрийн ордныг садарлагчдын үүр уурхай болгоод байгаа эрхэм гишүүдийн ёс зүйн асуудал хэрээс хэтэрч байгааг УИХ-ын дарга сонсож, харж суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэдэнд хариуцлага тооцох тухай асуудлыг авч хэлэлцэх цаг болсон гэдгийг сануулахад илүүц биз.
Оллоо.мн