Автомашин галт тэргэнд мөргүүлжээ

Энэ сарын 02-ны өдрийн 15 цагийн үед "Приус" маркын автомашин галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ. Машинд хоёр хүн зорчиж явсан ч галт тэрэг амжиж зогссоноор хүний амь нас эрсдээгүй байна.
Толгойт өртөөний 391 дүгээр км-ын гармаар 3102 дугаартай сэлгээний галт тэрэг явж байхад уг осол болжээ.
Галт тэрэг саад бэрхшээлийг харангуутаа шууд зогсох боломжгүй бөгөөд 800-1000 метр зам туулж байж зогсдог байна. Тиймээс жолооч нар галт тэрэгний гармаар гарахдаа анхаарал болгоомжтой байхыг Төмөр замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Г.Зул