Дураараа дургих, дураараа хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй болгосон гэв

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төв банкны хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Монгол банкны Ерөнхийлөгчийн хариуцлага хүлээх заалттай холбогдуулан тайлбар авч байв. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир “Монголбанкны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч адилхан хариуцлага эдэлнэ. Хариуцлага хүлээлгэхийг хориглосон байсан юм, өмнө нь. Одоо хариуцлага хүлээлгэхээр болсон. Дураараа дургих, дураараа хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүй болгосон” гэлээ. Мөн хуулийн төслийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан гэдгийг онцолж байв.
Одоо чуулганаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж байна.
П.ГОО
Оллоо.мн