Г.Номуундарийн нэрлэсэн таван залууг шалгаж эхэллээ

Үүний дараа Г.Номуундарийн аав Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт хандан “2015 оны зургаадугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны … тоотод …… овогтой …………, …. овогтой …….. гэх этгээдүүд миний охин Номуундарьд хүч хэрэглэн бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна. Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна” хэмээн гомдол гаргасан.
Тэгвэл Г.Номуундарийн бичлэгт нэр дурьдагдсан таван залуугаас байцаалт авч эхэлсэн байна. Тодруулбал "Амжилтаа Ахиулъя" ТББ-ын тэргүүн Г.Анархүү, Ангууч хочтой Б.Баттөр болон Бэлгүүнтэй, Э.Энх- Очир. А.Тэргэл нарыг шалгах ажиллагаа хийгдэж эхэлжээ.
Оллоо.мн