Чуулган үдээс хойш хуралдахгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төв банкны хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүлнэ гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ.
Учир нь үдээс хойш Агаарын бохирдолтой холбогдуулж гурван байнгын хороо хуралдахаар товлосон байна. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдааныг хийж Дэд ажлын хэсгийг байгуулах, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах зэрэг тодорхой чиглэл өгсөн тогтоолын төслийг бэлтгэж хэлэлцүүлэх аж.
П.ГОО
Оллоо.мн