Сонсогчид хохирол ихтэй хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан ХСИС-ийн сонсогч А.Хүсэлбат,  А.Батбаяр, Т.Баянжаргал нарыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулжээ.

Дээрх сонсогчид нь НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран таван сая гаруй төгрөгийн хохиролтой зургаан гэмт хэргийг илрүүлсэн байна. Мөн эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг олж тогтоон, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button