Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардлаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ.
Тэгвэл энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өчигдөр “Мишээл экспо”-д нээгджээ.
Энэ талаарх мэдээлэл болон ойрын өдрүүдэд нээгдэх Цагаан сарын үзэсгэлэн худалдааны мэдээллийг хүргэж байна.
"Цагаан сар-2018" үзэсгэлэн худалдаа
Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компаниас энэ сарын 05-07-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Экспод үндэсний үйлдвэрлэгчид болон бөөний худалдаа эрхлэгчид АНХДАГЧ ҮНЭЭР худалдаа хийж байгаа юм.
Үзэсгэлэн худалдаанд:
- Ууц, бууз, банш
- Үндэсний дээл, гутал, захиалга
- Ноос, ноолуур, нэхий дээл, булган шуба
- Цар таваг, Хөөрөг даалин
- Толгойн болон гоёл чимэглэлийг худалдаалж байна.
Буурлуудаа баярлуулах "БУЯН Дагуулсан- Цагаан САР" экспо
Цагаан сарын бэлтгэлээ эртхэн базаагаад авах боломжийг Буурлуудаа баярлуулах "Буян дагуулсан- Цагаан сар" нэгдсэн үзэсгэлэн худалдаа олгож байна. Тус үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 08-14-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох юм. Үзэсгэлэн худалдаадаанаас:
- Тавгийн идээ
- Цагаан идээ
- Үндэсний дээл, хувцас
- Хөөрөг даалин
- Хантааз, бүс, малгай
- Гарын бэлэг
- Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн
- Мах, махан бүтээгдэхүүн
- Гэр ахуйн бараа
- Хүнсний бүтээгдэхүүн зэрэг танд хэрэгтэй бүхий л зүйлсийг нэг дороос худалдан авах боломжтой.
Цагаан Сар бизнес өдөрлөг
Entreprenuer Moms Club нь бизнес эрхлэгч ээжүүд, бүсгүйчүүдээ дэмжих үүднээс гишүүдийн бие даасан БИЗНЕС ӨДӨРЛӨГ, Цагаан сарын бэлгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Их Монгол цогцолборын гуравдугаар давхарт болно.
Г.Зул