Он гарснаас хойш хоёр дахь гурван ихэр мэндэллээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин аж. Тэд 2 кг 550 грамм, 2 кг 250 грамм, 2 кг 250 грамм жинтэй төржээ.
Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг тус төвийн эмч мэргэжилтнүүд дуулгасан юм. Гурван ихрийн ээж Н.Дэлгэрмаа 40 настайдаа, дөрөв дэх төрөлтөөрөө ийн гурван ихэр хүүхэд төрүүлжээ.
Сонирхуулахад, 2018 оны анхны гурван ихэр хүүхэд энэ сарын 02-нд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн юм.
Б.Орхон