“Аспайр майнинг” компанийн хайгуулийн өрөмдлөгийн ажлыг зогсоожээ

“Аспайр майнинг” компанийн хайгуулийн өрөмдлөгийн ажлыг зогсоосон байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад өвөлжилтийн байдалтай танилцаж ард иргэдтэй уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлуудыг сонсож ажиллаж байгаа билээ. Энэ үеэр Цэцэрлэг сумын 6-р багийн “Өндөр дэнж” хэмээх газар өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай нутгийн ард иргэдийн мэдээлэл, хүсэлтийн дагуу  газар дээр очиж ажиллан хайгуулын ажлыг зогсоож сумын удирдлагуудад хайгуулын ажлыг үргэлжлүүлэхгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ирэх ажлын өдрүүдэд магадлан хянан шалгахаар шийдвэрлэсэн байна.

 

П.ГОО

Оллоо.мн

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button