Хишиг уул, “Атар-Өргөө” компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн  249,042 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гонир" (GNR+15%) болон "Азык" (ALD+14.99%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хишиг уул" (HSX-14.12%) болон Атар-Өргөө (ATR-9.59%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 43,106 ширхэг үнэт цаас  4,214,042,560  төгрөгөөр арилжигдсан бол багцын арилжаагаар 96,226 ширхэг үнэт цаас  9,524,599,170 төгрөгөөр арилжигдсан байна.

 

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 20 ширхэг үнэт цаас  2,000,000 төгрөгөөр арилжигдлаа. Энэ өдөр "MSE ALL" индекс 1,155.92 нэгж болж 0.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,443,574,181,863 боллоо.

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button