Залуусаа “борлуулах” Ерөнхийлөгчийн төлөвлөгөө

Тэгвэл эдгээр ажилгүй иргэдээ хэрхэн ажилтай болгох вэ?
Ерөнхийлөгчийн санаачлага
Ерөнхийлөгч энэ өнгөрсөн өдрүүдэд хоёр дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэрээ “Ажилгүйдэл гэдэг нь ердөө л бизнесийн хумигдмал байдал. Энэ хумигдмал байдлыг задлах ёстой. Дэд бүтэц, бусад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бол бизнес өргөжин тэлж, иргэд ажилтай болно. Доод орлого хоёр сая төгрөг байвал Улаанбаатараас-Солонгос гэсэн нүүдэл зогсоно. Энэ хэмжээний цалинг өгөхийн тулд том, том төслүүдийг хөдөлгөх ёстой. Дэд бүтцийн томоохон төслүүд гэхэд л төмөр зам, авто зам, шинээр баригдах хотууд гэсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Иймэрхүү 8-10 том төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ ажлын байр бий болгож, ажилгүй иргэдээ ажилтай болгох ёстой. МСҮТ-ийг ажилд оруулж нас, насанд нь тохирсон ажлын фронт бий болгох хэрэгтэй. Ажлын байр бий болохгүй байгаа учраас ажилтнаа бэлдэж чадахгүй байна. Үүний хажуугаар залуусыг Үндсэн хуульд заасны дагуу цэрэгт татаж, 1-3 жилд цэргийн эрдмээр хичээллэхээс гадна хос мэргэжилтэй болж бүтээн байгуулалтын ажилд оролцоё. Энэ хугацаандаа цалингаа дансандаа авч, халагдахдаа цалингаа бөөн авъя. Энэ хөтөлбөрүүдийг УИХ 2010 онд баталчихсан юм” хэмээлээ.
Ийнхүү Ерөнхийлөгч эр эмгүй цэргийн алба хааж эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох ёстой хэмээн тодотголоо. Нэг үгээр бид Монгол цэрэгжсэн улс болно. Ингэж гадны улс руу “дүрвэж” буй залуусаа эх оронд нь үлдээх гэнэ. Биелдэг бол сайхан л төлөвлөгөө. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийг зээлгүй болгох их амлалт өгөн Төрийн тэргүүний сэнтийд заларсан. Дараа нь оффшорчдыг нуусан хөрөнгөө эх орондоо авчрах өршөөлийн аян гэх сүржин мэдэгдэл хийсэн ч бүтэлгүйтсэн. Нэг үгээр оффшорчид мөнгөө өгөөгүй учраас Ерөнхийлөгчийн ард түмнийг өргүй болгоно гэсэн амлалт “бүтэлгүйтсэн” гэсэн үг. Харин одоо хоёр сая төгрөгийн цалинтай цэрэгжсэн Монголын тухай ярьж, уриалж эхэллээ.
Сануулахад, Ерөнхийлөгч таны өнгөрсөн арав шахам жилийн туршид ярьж явсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” нь үйл ажиллагаа нь эхлэлгүй, асар их өр төлбөрт үүсгэснээр татан буугдсан. Тэгэхээр яг үүнтэй адил замаар том төслүүд хөдөлгөх тухай яриаг эхлүүлэхгүй байсан дээр шүү.