Д.Мурат гишүүний хуулийн зөвлөх мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:30 цагт: ХНХЯ, “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн Алтан Боломж” ТББ хамтран Канад сангийн санхүүжилтээр хийсэн “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслий дүгнэлт хэлэлцүүлэг “Puma” зочид буудлын хурлын танхимд болно.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг агуулгаар нь сэргээн баталсан эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

10:00 цагт: Тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийн талаар НМХГ-ын хурлын зааланд сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Осол гэмтлээс сэргийлэх 10 хоногийн аян эхэлж байгаатай холбогдуулан Миний гэр аюулгүй орчин сэдэвт хэвлэлийн бага хурал ЭМЯ-ны А зааланд  болно.

Live conference center-т 

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваад зодуулсан эмэгтэй тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон асуудлаар өөрийн биеэр хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Багш нарын түр хорооноос ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгуулах, тэтгэврийн насыг наашлуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МХЕГ, ЦЕГ-тай хамтран “Хуулиа дээдлье -21” нэг сарын аянг үндэсний хэмжээнд зохион байгуулж буй талаар мэдээлэл хийнэ. Хаана: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Finetech технологи дээр суурилан бүтээгдсэн “Zpay” санхүүгийн шинэлэг үйлчилгээний талаар “Зэт Пэй ББСБ” ХХК-иас мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “Далан яндангаас далан байр” аяны талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг танилцуулна.

13:00 цагт: УИХ-ын гишүүн Д.Муратын хуулийн зөвлөх Б.Эрдэнэбат иргэн Б.Бахытгүлийн хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button