“Сүхбаатар Альянс Тех” NBA-ын аварга тоглогчийг багтаа нэгтгэлээ

21 аймгийн аварга шалгаруулах MNBA Үндэсний лигийн тэмцээн хасагдах шатандаа ирээд байна. Энэ өдрүүдэд багууд эцсийн бүрэлдэхүүнээ зарлаж легионер тоглогчдоо багтаа нэгтгэж байгаа юм. Харин энэ удаад Сүхбаатар Альянс Тех багаас тоглож байгаа Gabe Pruitt хэмээх тоглогчийг танилцуулж байна. Тэрбээр USC Trojans багаас коллежд гурван жил тоглоод 2007 оны NBA-н драфтын 32 дахь сонголтоор Boston Celtic багт нэгдэж дэлхийн хамгийн хүчирхэг лигт тоглох эрхээ авсан юм.
Улмаар 2007- 2009 оны хооронд NBA-н арвин түүхтэй Boston Celtics багт хоёр жил тоглохдоо NBA-н аварга хэмээх эрхэм алдарыг хүртсэн тоглогч юм. Тэрээр Бостон хотын өмсгөлтэй улирлын 62 тоглолт оролцож байсан бөгөөд багаас хасагдснаас хойш NBA-н хөгжлийн лигийн багуудад тоглож байгаад 2014 оноос олон улсын лигт тоглож эхэлсэн байна. Ингээд Грек болон Мексик улсын лигүүдэд тоглоод MNBA Үндэсний лигт хүрэлцэн ирээд байгаа юм.