АН-ын бүлэг хуралдаанаа дахин хойшлууллаа

УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу даваа гарагт хуралдаж, чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэдэг юм.
Харин энэ долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа лхагва гарагт буюу өнөөдөр хийхээр товлоод байсан юм. Учир нь тус бүлгийн гишүүд орон нутагт томилолттой ажиллаж байгаа. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн томилолт дуусаагүйтэй холбогдуулан хуралдааныг дахин хойшлуулсан талаар эх сурвалж мэдээллээ.
П.ГОО
Оллоо.мн