Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт хүч үзнэ

ДАШТ-ий хос хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3”-д оролцохоор өчигдөр тус улсыг зорилоо. Тэрбээр гурав дахь удаагаа Энэтхэгийн лигт хүч үзэх гэж байгаа нь энэ юм.

Түүний хувьд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери), олимпийн наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Мумбай Махарати” багаас хүч үзэхээр болжээ.

Тэмцээнд Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 2-3 барилдаан хийгээд байна. Э.Бэхбаярын хүчин зүтгэх Мумбай хотын баг нэг ялалт, нэг ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button