Монгол Улс “хар жагсаалт”-аас гарах эсэхийг ирэх долоо хоногт эцэслэнэ

Европын холбоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол, Бахрейн, Барбадос, Гуам, Өмнөд Солонгос 17 улсыг “хар жагсаалт”-д багтаасан билээ. Тэгвэл Европын Холбооны Зөвлөлийн зүгээс татварын ил тод байдлыг хангаагүй, татварын зорилгоор хамтарч ажилладаггүй орнуудын "хар жагсаалт"-аас Монгол, Өмнөд Солонгос зэрэг 7 улсыг хасахаар болоод байгаа аж.
Манай улсын хувьд татварын ил тод байдлыг хангах, үүнтэй холбоотой өөрчлөлтийг хийхээ амласан тул ийнхүү хасаж байгаа юм. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Брюсселийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.
П.ГОО
Оллоо.мн