Орлогын төлөвлөгөгөө 53.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ

Өнгөрсөн онд гаалийн байгууллагууд Улсын төсөвт 1.89 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнийг 53.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 429.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Мөн аж ахуйн нэгжүүд гадаадад бүтээгдэхүүн экспортлоход бүрдүүлдэг байсан материалын 84 хувийг цаасгүй буюу цахим системд шилжүүлсэн бөгөөд хяналтын тоног төхөөрөмжийн хүртээмж, тоо хэмжээг 20 хувиар нэмэгдүүлсэн байна.
П.ГОО
Оллоо.мн