Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордоны их танхимд болно.
09:00 цагт: Хотын дарга Буриадын Ерөнхийлөгчийг Нийслэлийн засаг даргын Тамгын газарт хүлээн авч уулзана.
09:00 цагт: МҮХАҮТ, ОХУ-ын Буриад Улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран “Буриадын Хөрөнгө Оруулалтын Боломжууд” сэдэвт бизнес-уулзалтыг зохион байгуулна. Хаана: “Blue sky” зочид буудлын “Diamond” танхимд болох юм.
09:00 цагт: Зэвсэгт хүчний 2018 оны аварга шалгаруулах уралдаан тэмцээний нээлт, Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт болон Цэрэг, спорт, цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээн Хужирбулан дахь сургалтын төвд зохион байгуулагдна.
10:00 цагт: Сонгинохайрхан дүүрэгт агаарын чанарын суурин станц суурилуулна.
11:00 цагт: Японы Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн17 дугаар цэцэрлэгийн барилгад их засварын ажил хийх төсөл гэрээнд гарын үсэг зурах ёслол тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно.
11:00 цагт: “Тусгаар тогтнол хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Шударга иргэдийн фронт”, “Үндэсний хас хөдөлгөөн” ТББ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 болон 49 хувийн талаар, мөн Нэгдсэн холбоо байгуулж буй тухай мэдээлэл хийнэ. Хаана: Үндэсний мэдээллийн төвд
14:00 цагт: Р.Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрын нээлт болно.
14:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасгийн санаачлагаар “Спортын гэмтлийн үеийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд “Өвдөгний үений гэмтлийн оношлогоо, эмчилгээний асуудлууд” семинар зохион байгуулагдана.