Супер азтан 150 сая төгрөг хожно

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 21-нд буюу ирэх ням гарагт болно. Тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд бүртгүүлсэн баримт хамаарна.
Дашрамд дурдахад, НӨАТ-ын сугалааны хонжворт гурван орон таарсан бол 20000 төгрөг байсан нь 50000 төгрөг, дөрвөн орон таарахад 10000 төгрөг хождог байсан нь 20000 гэх мэтээр өөрчлөгдсөн. Дээрх өөрчлөлт энэ сарын 1-ээс эхэлж бүртгүүлсэн баримтуудад хамааралтай бөгөөд энэ удаагийн тохиролд хамаарахгүй юм.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 150 сая төгрөг.
Б.Орхон