Усанд осолдсон хүүг хайсаар байна

Ховд аймгийн Булган сумын “Хагшаал” гэдэг газар тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ энэ сарын 14-нд “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж осолдсон хэрэг гарсан.

Хүүг хайх эрлийн ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, цагдаагийн 8 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 64 хүн  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдрийн байдлаар 25 цооног гаргаж, гураван усчин аврагч 25 удаа, нийт 01 цаг 15 минутын шумбалт хийжээ. Мөн 50 метр урт, 2 метр өргөн мөс цөмлөж, 200 уут шороогоор хаалт хийж усны урсгалыг өөрчилсөн байна.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button