Энхтайваны өргөн чөлөөнд ТҮЦ ажиллуулахгүй

Энхтайваны өргөн чөлөөнд ТҮЦ ажиллуулахгүй хэмээн Хотын дарга мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэртээ хатуу зогсоно гэдгээ өнөөдөр болсон “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалтын уулзалтын үеэр онцолсон юм.
ТҮЦ-ыг хотын дарга хааж боосон биш хаана ажиллаж болох байршлыг л зааж өгсөн. Улаанбаатар хотынхоо ганц том гудамжиндаа ТҮЦ ажиллуулахгүй. Мэдээж ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Гэхдээ хүнсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг дээдлэхийг шаардана хэмээн Хотын дарга ярилаа.
Б.Орхон