МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэх эсэхийг өнөөдөр шийднэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын шинэ даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр  Улсын дээд шүүх шийднэ. Уг нь намын дүрмийн өөрчлөлт болон шинэ даргыг бүртгэх эсэх асуудлыг шүүх хурал энэ сарын 09-нд болох байсан ч хойшлуулсан.

Учир нь МАХН-ын зарим гишүүд О.Баасанхүүг хууль дүрэм зөрчиж  намын Их хурал зохион байгуулсан хэмээн үзэж байгаа юм. Харин өнөөдөр Дээд шүүх  Н.Энхбаяр намын даргаараа хэвээр үлдэх үү, О.Баасанхүүг МАХН-ын шинэ даргаар бүртгэх үү гэх асуудлыг шийдвэрлэх юм.

 

П.ГОО

Оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button