Цагаан зээрээс шүлхий илэрчээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт цагаан зээрэнд хийсэн шинжилгээгээр шүлхий өвчин илэрчээ.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Цогтцэций, Манлай сумдад ажиллах юм.
Цагаан зээр нь үргэлж нүүдэллэж байдаг учраас өвчин тараах аюултай гэж үзэж байна. Мөн энэ жилийн хувьд тус аймгийн нутагт отор нүүдэл их байгаа учир отрын бүс нутагт шүлхий өвчин тархвал малчдад ихээхэн хохирол учрах аюултай юм.
Б.Орхон