“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шатанд есөн тэрбум төгрөг зарцуулжээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийв. Дараагаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг сонслоо. Үүний дараагаар цөөнхийн бүлгийн гишүүдийн  асуултад Засгийн газрын гишүүд хариулав.

 

 УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр өмнө нь гарч байсан шар өвчний өвчлөл, элэгний хавдрын өвчлөл буурсан тоон үзүүлэл байна уу?

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хорт хавдрын өвчлөлд элэгний хорт хавдар тэргүүлэх байр эзэлж байгаа. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шатанд 40-65 насны 300 гаруй мянган хүн хамрагдсаны 20.8 хувь нь эмчилгээнд хамрагдаж, 9 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хорт хавдрын өсөлт их байгаагийн шалтгаан нь бид 80-аад оны сүүл хүртэл нэг удаагийн бус тариур хэрэглэснээс үүдэлтэй. 1990 оноос хойш вирусын эсрэг вакцин хийж эхэлсэн.

 

 Одоо чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвлийг өнөтэй давах асуудлаар тавьсан  асуулгын хариуг сонсож байна.

 

П.ГОО

Оллоо.мн

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button