Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлнэ

Шведийн Нобелийн хорооноос манай улсын ШУА-д 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлнэ үү гэсэн албан ёсны захидал иржээ.

Энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, холбогдох бичиг баримтыг Шведийн Нобелийн хороонд хүргүүлэхээр зэхээд байгаа аж.

 

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нь  2002 онд ''Алтан Өд'', 2003 онд ''Болор цом'' наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд ''Алтан Өд'' шагнал хүртэж байсан. Мөн тэрбээр өнгөрсөн онд “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон юм. 

Түүнчлэн 2012 онд Францын нэрт эрдэмтэн судлаачдын баг эрхлэн гаргадаг "Дэлхийн нэг шүлгийн ном"-д түүний  "Инээд шиг хуучин хүний амьдралд" хэмээх шүлэг хэвлэгдэж байсан. Д.Урианхай найрагчийн энэхүү шүлэг  "Дэлхийн нэг шүлгийн ном"-д  орсон нь Ази тивээс анх удаагийнх нь болсон юм.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button