Баянхошуунд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 17 дахин их байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 10.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1766-г зааж байна. Энэ нь ДЭМБ-аас гаргасан стандартаас 17 дахин их үзүүлэлт юм.

Үүний дараагаар МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс 712, Толгойт орчимд 422, 100 айл орчимд 417-г зааж байна.

Харин Мишээл орчим, Ургах наран, Монгол газар орчимд АЧИ 51-100 буюу хэвийн гэж гарчээ. АЧИ 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. 

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг. 

\

Г.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button