Хар тамхины төрлийн бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

Энэ сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хилээр Монгол Улсын иргэн Г өөрийн өмчлөлийн Фургон маркийн автомашиныг нуувч болгон ашиглаж “Мими” гэх сэргээш агуулсан, донтуулах, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.
Энэхүү хууль бус үйлдлийг ГЕГ-ын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид албаны эрэлч нохой ашиглан илрүүлж, таслан зогсоосон байна. Улмаар харьяаллын дагуу дээрх хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ
Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын гаалийн байгууллага өнгөрсөн онд хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй үйлдлийг илрүүлсэн байна.
Б.Орхон