О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийнэ

Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Дээд шүүх шийдвэр гаргахтай зэрэгцэн МАХН-аас мэдээлэл хийж “Манай нам УИХ-д суудалгүй нам болсон. О.Баасанхүү манай намын гишүүн биш” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үеийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарласан байна. Хэвлэлийн хурал өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд болох аж.
П.ГОО
Оллоо.мн