“Apple” iPhone-ын батерейн доголдолтой холбоотой асуудлаар шүүхэд ялагдаж магадгүй

“Apple” компании IPhone утсандаа iOS 10.2.1 программ хангамжийн шинэчлэлт хийсэн нь хэрэглэгчдийн зүгээс гомдол дагуулж шүүхэд очжээ. Гомдол гаргасан шалтгаан нь олон хэрэглэгчид Apple-ийн программ хангамжийн шинэчлэлт тэдний утсыг удаашруулж болох эсвэл шинэчлэлтийг хийхгүй байж болох сонголттой гэдгийг тэдэнд мэдэгдсэнгүйгээс үүдэлтэй гэсэн юм.

Уг програм хангамжийн шинэчлэлтийг хийснээр Iphone утаснууд удааширч гацах асуудал ихээр гарсан бөгөөд хүчээр унтрааж асаахаас аргагүй байдалд хүргэжээ. Энэ доголдол iOS системтэй төхөөрөмжүүдийн 50-аас дээш хувьд тохиолдсон байна. Утасны баттерейг илүү удаан байлгахын тулд илүү бага нягтаршилтай дэлгэцийг харуулдаг гэж Apple компаниас мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн эхэнд Apple компанийн CEO энэ асуудлаар дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр “Жилийн өмнө бид кодыг гаргасан бөгөөд баттерей ашиглалтыг уртасгах нөлөөтэй байсан. Доголдолтой баттерей нь гэнэтийн restart хийгдэх магадлалтай болно. Бид энэ асуудлыг орхих үедээ энэ бүгдийн талаар ярьсан гэвч тийм олон хүн энэ асуудал дээр анхаарал хандуулж байна гэж бодсонгүй магадгүй бид илүү тодорхой болгох хэрэгтэй байх гэж үргэлжлүүлнэ” гэжээ.

Харин Оакландын прокурор Скотт Коул “Програм хангамжийн шинэчлэлтэнд процессорын удаашралтын талаарх зүйлсийг олон нийтэд тодорхой мэдэгдэх ёстой байсан хэдий ч мэдэгдээгүй. Apple компани шүүхэд энэ асуудлаар олон гомдол дагуулж байгаа бөгөөд эдгээрийг тус тусад нь бус нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн эдгээр асуудлууд шийдэгдтэл 2 жилийн хугацаа шаардагдана" гэжээ.

Г.Төгөлдөр

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button