“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болж байна

Тус зөвөлгөөнд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний хөгжлийн газар, Цөмийн энергийн комиссын ажлын алба, "УБТЗ” ХНН, Шинжлэх ухааны академи, Дорнод, Сүхбаатар аймгуудын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, "Монголын геологийн холбоо” ТББ, "Уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.
Мөн ОХУ, БНХАУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Төмөр замын ерөнхий компани РЖД, БНХАУ-ын "Башинь төмөр зам” ХХК, "Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэн” ХХК, "Хятадын төмөр замын инженер консалтинг групп”, Ляонинь мужийн Бүс ба зам судалгааны хүрээлэн, "Хятадын төмөр замын зураг төслийн хүрээлэн групп” компани, "Чайна рэйлвэй инженер консалтинг” ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн захиргаа зэрэг холбогдох байгууллагууд оролцож байгаа юм.
Энэхүү зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэнэ.
Оллоо.мн